Хүүхдээ яаж хэхрүүлэх вэ ?

2026 оны 05 сарын 18

Хүүхдээ яаж хэхрүүлэх вэ ?

Хүүхдээ хэрхэн хэхрүүлдэг талаарх бусад эцэг эхчүүдийн шалгарсан аргыг эндээс сураарай.


Ямар учраас заавал хэхрүүлэх шаардлагатай байдаг вэ?

Хэхрүүлэх нь нярайг хооллох ажлын хамгийн чухал хэсэг нь юм. Хүүхэд хөхөө хөхөж байхдаа хамт залгисан агаар нь ходоодонд орж, хүүхдэд таагүй мэдрэмж бий болгодог. Хэхрүүлснээр залгисан зарим агаарыг гаргаж, хийгээр дүүрсэн үед өвчнийг хөнгөвчилж өгнө. Энэ нь гулгихаас давхар сэргийлнэ. 

 

Гэдэс хийгээр дүүрсэн шинжүүд:

Хүүхэд уйлна, арагш гэдийж нумарна, хөлөө гэдэс рүүгээ татна, гараа зангидна. 


Хэдийд хэхрүүлэх вэ?

Хүүхдээ хэдийд хэхрүүлэх талаар нийтлэг журам байхгүй. Зарим хүүхэд хөхүүлэх завсарт, зарим нь хөхөө хөхөж дууссаны дараа хэхрүүлж байдаг. Зарим нь бусад хүүхдээс амархан хэхрүүлнэ.  

Хэрхэн хэхрүүлэх вэ?

Олон эцэг эхчүүд хэрэглэдэг нийтлэг 3 арга бий. Бүгдийг туршиж үзээд, аль нь болж байна, эсвэл хамт хэрэглэх хэрэгтэй байна уу, сонголтоо хийгээрэй.

  1. Мөрөө түшүүлэн байрлуулах

Хүүхдийн толгой таны мөрөн дээр байхаар хүүхдээ босгож тэвэрнэ. Нуруун дээр нь нөгөө гараараа аяархан илж, хөнгөн алгадаж өгнө.

Зөвлөгөө: Гарын алгаа бага зэрэг хонхойлгож өгвөл хавтгай алгаараа алгадсанаас илүү зөөлөн байдаг.

2. Өвөр дээрээ хэвтүүлэх

Нэг гараараа эрүү, цээжийг нь түшээд өвөр дээрээ суулгана. Нөгөө гараараа нурууг нь илж, зөөлөн алгадна. 

Зөвлөгөө: Хүүхдийн нуруун дээр дахин дахин, зөөлөн товшино.

3. Өвөр дээрээ тэгнүүлэн хэвтүүлэх

Хүүхдийг доош нь харуулан өвөр дээрээ хэвтүүлж, нурууг нь илж, зөөлөн алгадаж өгнө.

Зөвлөгөө: Хүүхэд гулгиж магадгүй тул арчих алчуур ойр байлгаарай. 

 

Гэдэс нь хийгээр дүүрсэн шинжтэй хэвээр байна уу?

Хүүхдээ болж өгвөл дээш нь харуулж хэвтүүлээд гэдсэнд нь зөөлөн иллэг хийнэ. Хүүхдийнхээ хөлийг дугуй унаж байгаа мэт нааш цааш хөдөлгөнө. Хэрэв эдгээр зөвлөгөө нэмэр болохгүй байвал эмч, эмнэлгийн ажилтантайгаа холбогдож зөвлөгөө аваарай. 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл